ОD-н тухайд
OD нь carry төрлийн баатар бөгөөд тоглолтонд голоор явах үүрэгтэй. Голоор явсан тохиолдолд тухайн баатраа голд илүүрхэж багтаа давуу байдлыг үүсгэдэг. Тоглоомын дунд хэсгээс хүчирхэгжиж тоглоом сунжрах тусам улам л хүчтэй болдог.
Сонголт
Ямар үед ОД-г сонгох вэ?
-
Эсрэг багт интэлжэнсийн баатар цөөн үед
-
Эсрэг багт стантай баатар эсвэл дисаблэр баатар бага үед
-
Эсрэг багт скилл хорих скиллтэй баатар бага үед
-
Танай багт таныг хамгаалж тоглох баатарууд олон байгаа үед
-
Өрсөлдөгч багийн соло-мид баатрыг сулруулахыг хүсвэл
Ямар үед ОД-г сонгох хэрэггүй вэ?
Дээрх зүйлсийн эсрэг тохиолдолд
iTEM тайлбар
Тоглоомын эхэнд мод болон цус авч гарах шалтгаан ихтэй. Учир нь OD цус тун багатай баатар тул эсрэг баатар таныг зодох үед болон скиллдэх үед цус маш хурдтай багасдаг. Тиймээс цусаа багасгаж өөрийгөө эрсдэлд оруулахгүйн тулд цус модыг аль болох ихээр авч гарвал дээр. Мэдээж дээр нь нэмээд интэлжэнс нэмэх item сонговол зүйтэй. Эсвэл армор нэмэх item ч байж болно. ring of protection байж болно.
Та голоор явах үүрэгтэй баатар тул голоос хөдөлж ганк хийх гэж оролдоод хэрэггүй. Танай оффлэйнэр баатрууд үүргээ биелүүлэх ёстой тул та голдоо цэргээ сайн авч, эсрэг баатраа алж хэцүү байдалд оруулах нь л таны гол үүрэг. Их цэрэг авч үхэхгүй зөрөөд айлын баатраа алж тоглож чадсанаар та маш эрт Scythe of Vyse буюу бидний хэлж заншсанаар hex-ээ авах боломжтой болдог. Бодоод үз дээ, та маш хэврэг, танд ямар ч дисабл скилл байхгүй, интэлжэнсээ маш их болгох ёстой ийм үед хамгийн сайн айтэм нь яалтачгүй hex л байх болно. Та хэр эрт авч чадна хэмээн та тоглоомыг өөрийн талд шийдэж чадна. 7 дахь минут эсвэл 10-аас өмнө Mystic Staff-аа авч hex угсрах нөхцлөө бүрдүүлэх хэрэгтэй. Хэрвээ чадахгүй бол эртхэн өөр хөгжлөөр хөгжихийг зөвлөе. Мэдээж та цэрэг сайн авч чаддаг, үхэлгүйгээр явж чадвал энэ тийм ч хэцүү биш байх. Улмаар hex-тэй болж чадвал та gank хийх боломжтой боллоо гэсэн үг :)
Улмаар Scythe of vyse нийлүүлсэний дараа orchid хамгийн зөв сонголт. Таныг алах айлынхны хамгийн сайн арга нь дисабл болон стан. Харин танд хэкс болон орчид байвал айх аюул багатай. Мөн цохилтын хурд нэмдэг орчид таны 1-р скиллтэй маш сайн хосолж чадна. Мөн тодорхой хэмжээнд интэлжэнс нэмж чадна.
Эдгээр айтэмуудыг цуглуулж чадсан бол тоглоомын төгсгөлд та хэдийнээ доминант болж чадсан байх бөгөөд эсрэг баатруудаа хэцүү байдалд оруулсан байх болно. Улмаар shiva, Refresh, BKB, Даггэр зэрэг айтамуудаас сонгон luxury-аа бүрдүүлэх хэрэгтэй.
Aghanim Scepter бүү нийлүүл!
OD-оор тоглогчдын хамгийн их гаргадаг алдаа бол Aghanim нийлүүлдэг явдал. Улти нь үүгээр сайжирдаг боловч төдийлөн нөлөө үзүүлэхгүй. Интэлжэнсийн зөрүүг 10-аар үржиж дэмэж ордог нь 11 болдог санагдаж байна. Тэгэхээр ихдээ л 200-н дэмэж л нэмнэ гэсэн үг. Үүний оронд refresher orb худалдаж авсан нь хамаагүй дээр сонголт. Дээрээсн ь аганим скэптр төдийлөн интэлжэнс нэмж чаддаггүй.
Force staff хэрэгтэй item
Форс нь core item-д тооцогддог бөгөөд hex рүү зүтгэхээсээ илүү power treads+force гэж хөгжвөл ихэнх тоглогчдод илүү амар байдаг. Үхлээс зугатаах хамгийн сайн арга бөгөөд энэ хугацаанд та scythe-нхээ мөнгийг хангалттай цуглуулж амжина.
Тоглох аргачлал
Дээрх зүйлүүд дээр ихэнхийг нь дуридчихлаа. Гэхдээ үлдээсэн зүйлсээ нэмээд илүү дэлгэрэнгүйгээр тайлбарлая гэж бодлоо.
OD нь хамгийн хүчирхэг голоор явах үүрэгт баатруудын нэг. TI3 дээр хамгийн их бандуулсан баатар гэхээр ямар хүчтэй гэдгийг нь харж болно.
Голоор явахдаа arcane orb скиллээ 10 хүртлээ битгий ав. 2 болон 3-р скиллээ авч тогло. Учир нь голоор амжилттай явдагийн нууц нь түүний 2-р скилл. Дээр дуридсанчилан өрсөлдөгчийнхөө интэлжэнсийг бууруулж манаг нь багасгаж угсруулан хийснээр 10-н манатай ч болгох эрсдэлийг нь эсрэг баатардаа үзүүлдэг. Үндсэн мана нь 10 гээд бод доо. Тиймээс таны өөдөөс ямар ч скилл хийх чадваргүй болно. Ер нь бол уншсан тохиолдолд л шууд хийгээд байх хэрэгтэй. Ингэснээр эсрэг тоглогчоо мананы дутагдалд оруулж голдоо эрх дураараа хөгждөг. Улмаар интэлжэнсийг нь угсруулан багасгаж 6 хүрээд эклипс буулгаж маш амархан үгүй хийдэг. Аркан орб нь мана их байх тусам сайн бонус дэмэж орох тул эхэн хэсэгт интэлжэнс бага үедээ төдийлөн аваад хэрэггүй. Дээрээс нь 3-р скиллээ тултал нь авсаны дараа л аркан орбоо хэрэглэж эхлэх нь зүйтэй юм. Улмаар голдоо маш сайн тоглолтыг үзүүлсэний эцэст hex-тэй болж ганк хийх боломж тань бүрдэж эхлэнэ. Голдоо л маш сайн хөгжиж чадсан байхад OD зогсооход тун бэрх баатар. Интэлжэнсээ нэмсэн тохиолдолд улти скиллээрээ 5-н баатрыг ч үгүй хийж чадна. 1-р скилл нь багийн carry үүргийг гүйцэтгэхэд төгс зохицсон гайхалтай скилл юм. Мөн 3-р скиллээрээ багийнхаа саппортуудад маш их тус болдог.
Quick Comment (6) View Comments
You need to log in before commenting.